Dr. Scott Dunbar

Dr. Scott Dunbar

Dr. Scott Dunbar - English Dr. Scott Dunbar - Español Dr. Scott Dunbar - Português Dr. Scott Dunbar - монголokay Dr. Scott Dunbar - Россия Dr. Scott Dunbar - Français

Contact Author

Author Information

Би мэргэжлийн ажлынхаа эхний 25 жилд барилга, геотехникийн салбарт зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд хаягдлын далан ба хаягдал чулуулгийн овоолгын дизайн, ил ба далд уурхайн дизайн, газрын гүний усны хангамж, усан цахилгаан станц болон ус хангамжийн зэрэг асуудлуудыг хамарсан олон төсөлд оролцсон. Энэ төслүүдийн хүрээнд Хойд Америкаас гадна Африк, Төв болон Өмнөд Америк, Европ зэрэг олон газруудад ажилласан. 1997 онд тухайн үед уул уурхайн тэнхимийн эрхлэгч байсан Лавренс надад тус сургуульд ажиллах урилга өгсөн юм. Тэр цагаас хойш би багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд маш идэвхтэй орсон ба тухайн үед ч би энэ чиглэл рүү ороход бэлтгэгдсэн бөгөөд өөрөө сонирхолтой болсон байсан юм. Хэдийгээр миний сурсан чиглэл нь барилга/геотехник боловч би 2050 он, бүр цаашлан 2100 онд уул уурхайн ямар түвшинд байх бол гэж байнга бодож явдаг. Бид байгалийн эрдсүүдийг одоо ашиглаж буй аргуудаараа авах болов уу эсвэл ямар нэгэн дэвшилтэт аргууд гарч ирэх болов уу? Өөр ямар аргууд байж болох вэ? Миний судалгааны зарим хэсэг нь уул уурхай ба баяжуулалтын боловсронгуй аргууд, уулын үйлдвэрлэлийн дизайн ба автоматжуулалт чиглэлээр байдаг. Мөн түүнчлэн би уурхай байгуулалтын менеджемент, шийдлийн анализууд болон загварчлалыг сонирхдог.

Миний удирддаг оюутны нэг нь бүлгээр амьдардаг амьтадын үйлдэлтэй төстэйгээр ил уурхайн олборлолт, ачилтыг гүйцэтгэх боломжийг судалдаг. Мөн өөр нэг оюутан далд уурхайг агуй үүсгэн блокчлон олборлох аргын төлөвлөлт, хаягдлыг зүй зохистой менеджмент, уурхайн ашиглалтыг загварчлах чиглэлээр судалгаа гүйцэтгэдэг.

Эдгээрээс гадна би Уул Уурхайн инженерийн сургуульд Инженерийн Интеграцийг үүсгэн байгуулсан захирал бөгөөд энэ нь дизайн тал дээр маш анхаардаг салбар юм (www.igen.ubc.ca-г үз). Энэ чиглэлээр Канадад зөвхөн хоёрхон програм байдгийн нэг нь Бритиш Колумбын Их сургуульд, нөгөө нь Баруун Онтариагийн Их сургуульд байдаг юм.

Завгүй хуваарьтай ажлаа би спортоор тэнцвэржүүлдэг (дугуй, уулын болон холын зайн цана), өөрийн 50 настай байшинг сэргээн засварлах, шинэчлэн сайжруулах ажлыг гэр бүлийн хүн Петрагийн хамт гүйцэтгэдэг. Том болсон хоёр охинтойгоо хэрэв тэд завтай бол цаг зарцуулдаг. Ном унших, аялах дуртай.